sales@worldnixes.mn
(976)-88078748

Бидний тухай

Манай баг хамт олон

Монгол улсын бизнесийн зах зээлд Ворлднэксес ХХК нэрээ тамгалан гарч ирсэнээс хойш 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Манай компани нь 2006 онд программ хангамж, гадаад худалдаа, худалдааны зуучлалын чиглэлээр анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө банк бус санхүүгийн байгууллага, онлайн худалдаа зэрэг чиглэлүүдэд төрөлжин амжилттай ажиллаж байна. Ворлднэксес ХХК нь байгуулагдсан даруйдаа бэлэн хувцасны брэндийн дэлгүүрийг нээн ажиллуулж байсан. Мөн бид ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дүрэмт хувцасны нийлүүлэлтийг ..... онуудад хийж байсан бөгөөд модон эдлэл тавилгын ханган нийлүүлэлтийг томоохон худалдааны төвүүдэд хийж байсан туршлагатай. Түүнчлэн уул уурхайн сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, төмрийн төрлийн бүхий л багаж хэрэгслийг гэрээт аж ахуй нэгжүүддээ түргэн шуурхай ханган нийлүүлж ирсэн. 2012 онд үйл ажиллаагаа өргөжүүлэн тэлж Оюун толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч болж, уурхайд өргөн хэрэглэгдэх цахилгааны тоног төхөөрөмж утас, ган дээс, тос, тосолгооны материал нийлүүлж байна. Оюу Толгой компанитай хамтран ажилласнаар ажлын байраа нэмэгдүүлж, бүтээгдэхүүний борлуулалтын тоо хэмжээгээ ч нэмэгдүүлсэн. Ийнхүү уул уурхайн тэргүүлэх компаниудад хэрэгцээт бараа бүтээгдэхүүн нийлүүлж эхэлснээс хойш тэдний итгэлт харилцагч болж чаджээ. Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болох уул уурхайн салбарыг дэмжин, эх орныхоо бүтээн байгуулалтад гар биеэр оролцож байгаадаа бид туйлын их баяртай байна. Гадаад худадаа хийж байх явцад үйлдвэрлэгч компанид төлбөр төлөхөд тодорхой бэрхшээл үүсдэг байсан. Тиймээс Тайгын булаг компанитай хамтран төлбөрийн системийн “Сайн энд Трансфер”  ББСБ-ийг .... онд үүсгэн байгуулсан. Уг ББСБ нээгдсэнээр гадаад мөнгөн гуйвуулгад иргэд цаг алдахгүй болсноор олон мянган хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн хурдан шуурхай үйлчилгээг үзүүлж байна. 2021 онд онлайн худалдааны шинэ платформ болох 8848.mn сайтыг үүсгэн байгуулсан. Бидний шинэ төсөл болох 8848.mn нь онлайн худалдааны цогц платформ юм. Монголчууд гадаадын сайтаас худалдан авалт хийхэд тээвэрлэлтийн асуудалтай тулгардаг. Нөгөөтэйгүүр баталгаат тээвэр жуучаар бараа бүтээгдэхүүнээ гар дээрээ авч чадсан ч тухайн үйлдвэрлэгч компанитай дундын зуучаар дамжуулан харилцах шаардлага үүсдэг. Энэ мэт хэрэглэгч, бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлыг цогц байдлаар шийдэх нь 8848.mn сайтын гол зорилго юм. Та бүхэн 8848.mn сайтаар дамжуулан дэлхийн хаанаас ч онлайн худалдаагаа дундын зуучгүйгээр, хамгийн найдвартайгаар хурдан шуурхай хүргүүлэн авах боломж бүрдлээ.

Эрхэм зорилго
Эрхэм зорилго

Харилцагч байгууллага тус бүрт нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар, тээвэрлэлт, хөгжүүлэлт зэрэгт онцгой анхаарал хандуулан ажиллахын зэрэгцээ тэдэнтэй нягт уялдаа холбоотой ажиллах зарчмыг зорилт болгодог. Мөн Оюу Толгой ХХК-ийн олон улсын стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн нутагшуулж, Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөхүйц боловсон хүчинг бэлтгэнэ.

Алсын хараа
Алсын хараа

Бид Монголыг дэлхийтэй холбох гүүр болж, дундын зуучгүй, нэмүү өртөг шингээгүй үйлчилгээг хэрэглэгчид санал болгоно. Хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг үргэлж өндөрт байлгаж, ажилтан албан хаагчдаа өсөх ирээдүйтэй ажлын байраар хангаж ажиллана.Мөн үйл ажиллагааныхаа салбар бүрд шинийг эрэлхийлж, технологийн дэвшлийг нэвтрүүлэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ өрсөлдөх чадварыг олон улсын жижигт хүргэнэ.

Манай хамт олонтой нэгдэж суралцаж хөгжихийг хүсвэл бидэнтэй холбогдоно уу!

Та өөрийн анкет болон хувийн мэдээллээ бидэн рүү илгээнэ үү. Хүлээн авсан анкетны дагуу манай хүний нөөц алба таньтай холбогдох болно. hr@worldnixes.mn

Холбоо барих